Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2025-09-30 20:02:19
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох асуудлыг Үндсэн хууль болон холбогдох бусад хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд есдүгээр сарын 30-ны өдөр танилцууллаа. 


Хууль зүй, дотоод хэргийн сайдад нэр дэвшигч Б.Энхбаяр нь 2016-2018 онд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2023 онд Хууль зүйн байнгын хорооны дарга, 2023 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд, 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байна.

Related news