Коронавирусний халдварын тохиолдол 101-ээр нэмэгдлээ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт 354 шинжилгээ хийгдсэнээс коронавирусний халдварын 101 тохиолдол шинээр илэрлээ. Үүнээс Есөнбулаг суманд 46, Жаргаланд 1, Баян-Уулд 3, Даривд 14, Гуулинд 2, Бугатад 8, Чандманад 3, Хөхморьтод 13, Цогтод 7, Шаргад 1, Тайширт 3 тохиолдол бүртгэгдэж аймгийн хэмжээнд 4086 хүн коронавирусний халдвараар өвчилсөн байна.
1420 days