Ургац хураалт удаашралтай байна
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн хэмжээнд ургац хураалт Алтанбулаг, Хүдэр, Сайхан суманд 90 гаруй хувьтай явж байна. Харин Түшиг, Сант, Зүүнбүрэн суманд 50-60 хувьтай байгаа аж. 9-р сард үргэлжлэн орсон бороо, цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан ургац хураалт удаашралтай байгаа ажээ.
1691天