Аймгийн Сонгуулийн хороо долоон удаа хуралдаж, 24 тогтоол, гурван захирамж гаргажээ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сонгуулийн хороо 9340-2020 утас, “Сэлэнгэ аймгийн Сонгуулийн хороо” фэйсбүүк хаяг, selenge.songuuliinkhoroo@gmail.com е-мэйл хаягийг тус тус шинээр нээн ажиллуулж байгаа аж. Аймгийн Сонгуулийн хороо удирдлага, зохион байгуулалт, цаг үеийн ажил арга хэмжээ, санал авах өдөр, Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, санал, хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх зэргээр зургаан удаа хуралдсан байна.
1699天