Иж бүрэн тохижилт, тоноглолтой эрүүл мэндийг дэмжих төвийг Сэлэнгэ аймагт байгуулна
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица нар холбогдох албаны хүмүүсийн хамтаар өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 7-нд Сэлэнгэ аймагт ажилласан. Салбарын сайд эмнэлгийн тусламж, үйлчилгээг орон нутагт сайжруулах, "Ковид-19" цар тахлын үед эмч, мэргэжилтнүүдийг халдвар хамгаалал, ажиллах орчныг сайжруулах, Алтанбулаг боомтод үүсээд буй асуудлыг шийдвэрлэх зорилготой ажилласан байна.
1673天