Жирэмсэн, өндөр настан, архаг хууч өвчтэй иргэд эхний шинжилгээгээр халдвар авсан нь тогтоогджээ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт 12 дугаар сарын 2-ны байдлаар нийт 189 тохиолдол бүртгэгдээд байна. Эдгээрийг насны ангиллаар авч үзэхэд 0-9 насны 22, 10-19 насны 25, 20-29 насны 31, 30-39 насны 35, 40-49 насны 35, 50-59 насны 24, 60-аас дээш насны 17 иргэн байна.
1649天