Эрсдэлтэй бүсээс ирсэн иргэдийг давтан шинжилгээнд хамруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймагт ирсэн иргэдийг PCR шинжилгээнд давтан хамруулах ажлыг зохион байгуулж байна.
Энэхүү давтан шинжилгээнд сүүлийн долоо хоногт ирсэн 8 багийн 203 иргэнийг хамруулах аж. Эл ажлыг Сүхбаатар сумын Онцгой комиссоос аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран зохион байгуулах юм. Иймээс иргэдэд хандаж холбоо барих утсаа нээлттэй байлган, шинжилгээндээ бүрэн хамрагдаж, иргэний үүргээ биелүүлэхийг сумын Онцгой комиссоос анхаарууллаа.
Мөн нийслэл хотоос Сүхбаатар суманд ирэх хүсэлтэй байгаа иргэд ажлын цагаар 88690244, 99164820, 99792606 утсаар
холбогдож бүртгүүлэх юм байна.