Сэлэнгэ аймгийн хэмжээнд хөл хорионы хатуу дэглэм хэвээр үргэлжилж байна
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн бүх суманд хөл хорионы хатуу дэглэм хэвээр үргэлжилж байна. Тус аймаг 17 сум, 6 тосгонтой. 23 томоохон суурьшлын бүстэй. Аймгийн Онцгой комиссын зүгээс зөвхөн тохиолдол бүртгэгдсэн гурван суманд анхаарал тавихаас гадна магадлал өндөртэй төмөр замын өртөө, зөрлөгүүдтэй Баянгол, Сайхан сум, бусад суманд тандалт судалгааны ажлыг үргэлжлүүлэн хийж байгаа талаар мэдээллээ.
1659天