Улаанбаатар хотод хязгаарлалтад ороод буй иргэдэд анхааруулга хүргэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар
сумын Онцгой комиссоос сумын
иргэдээ Улаанбаатар хотоос татан авах бэлтгэл ажлыг зохион байгуулж байна. Ингэхдээ хувийн
болон нийтийн тээврийн хэрэгслээр татан авалт хийх ажээ.
Дээрх зохион байгуулалтын үйл ажиллагаатай
холбогдуулан Улаанбаатар хотод
хязгаарлалтад ороод буй Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат иргэд орон
нутагтаа ирэх бэлтгэл ажлаа сайтар хангахыг Сүхбаатар сумын Онцгой комиссоос анхаарууллаа. Мөн иргэд зорчих
хүсэлтээ өгөхдөө дараах зүйлүүдийг анхаарахыг зөвлөж байна. Үүнд:
-Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Онцгой комиссын 99147928,
94031998, 99866119 дугаарын утсанд 2021.02.05-ны өдрийн 18:00 цаг хүртэл бүртгэл хийнэ.
-PCR шинжилгээнд хамрагдсан байх шаардлагатай
бөгөөд шинжилгээний хариу 72 цагийн дотор хүчинтэй байх. Мөн PCR шинжилгээний хариу хүчинтэй эсэхээ шалгах,
хүчинтэй хугацаа дууссан тохиолдолд дахин шинжилгээнд хамрагдах.
-Бага насны хүүхэдтэй зорчих бол тэднийг ч мөн
бүртгэлд хамруулсан байх шаардлагатай. УОК-ын зөвлөмжийн дагуу 12-оос доош
насны хүүхэд эцэг эхтэйгээ хамт яваа тохиолдолд PCR шинжилгээ шаардлагагүй.
Бусад бүх тохиолдолд заавал PCR шинжилгээ өгсөн, хариу нь хүчинтэй байх ёстойг
анхаарна уу!
-Бүртгэлд үндсэн мэдээлэл, Сэлэнгэ аймаг
Сүхбаатар суманд оршин суух баг, хаягаа заавал бүртгүүлнэ. Бүртгүүлсэн хаяг дээрээ 14 хоног гэр бүлийн гишүүдийн хамт гэрийн тусгаарлалтад орохыг анхаарна
уу.
Цар тахал дэгдэхээс сэргийлж иргэд Та бүхэн халдвар хамгааллын
дэглэмээ баримталж, 14 хоног гэрийн
тусгаарлалтын дэглэмээ сайтар баримтлахыг Сүхбаатар сумын Онцгой комиссоос онцгойлон анхааруулж байна.