Сэлэнгэ аймгийн Спорт сургуулийн багш нар цахим илтгэлийн улсын уралдаанд тэргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-02-16 11:57:58

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Үхэр жилийн босгон дээр Монгол Улсын Биеийн тамир, спортын сургуулиудын багш, дасгалжуулагч нарын дунд цахим сурган хүмүүжүүлэх илтгэлийн уралдааныг зохион байгуулсан байна. Энэхүү үйл ажиллагааг ерөнхий эрдмийн багш, спортын багш, дасгалжуулагч гэсэн хоёр ангиллаар явуулсан аж. Уралдаанд нийт 12 сургууль оролцжээ.

Ингээд “Спорт ба тамирчин-сурагчдын сурлага, хүмүүжил, төлөвшлийн хамаарал" сэдвийн дор цахим уралдааны ерөнхий эрдмийн багш нарын дунд явуулсан "Цахим сургалт дахь тамирчин сурагчдын мэдлэг-хүмүүжил- төлөвшилд-багшийн оролцоо " сэдвийн уралдаанд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ЕБ-ын Спортын сургуулийн түүх, нийгмийн ухааны багш Д.Ундармаа тэргүүн байр эзэлсэн байна. Мөн спортын багш, дасгалжуулагч нарын дунд явуулсан ”Хүүхдийн спортын хөгжлийн тулгамдсан асуудлууд ба шийдвэрлэх арга замууд" сэдвийн хүрээн дэх "Сургуулийн ахлах насны хүүхдүүдийн бие бялдрын хүмүүжлийг онлайн хэлбэрээр олгоход эцэг эхийн дэмжлэг авах арга зам" сэдэвт уралдаанд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ЕБ-ын Спортын сургуулийн сагсан бөмбөгийн багш Ж.Магнайбаяр шалгарсан байна. Ингээд нийлбэр дүнгээр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын Спортын сургууль тэргүүн байрт шалгарчээ. Монгол Улсын хэмжээнд зохион байгуулсан энэхүү илтгэлийн цахим уралдааныг БМДИ-ын арга зүйч мэргэжилтнүүд болон МУБИС-ийн багш, докторууд шүүн явуулсан байна. 

相关新闻