Найман багт явуулын шинжилгээний гурван баг ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-02-17 10:21:51

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд сүүлийн 14 хоногт Улаанбаатар хотоос ирсэн иргэдийг PCR шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгууулах бэлтгэл ажил хангагдсан байна.

Сүхбаатар сумын Онцгой комиссоос аймгийн ЭМГ-тай хамтран тус сумын найман багт явуулын шинжилгээний гурван багийг ажиллуулахаар бэлтгэл ажлыг хангажээ. Энэхүү ажлыг энэ сарын 17-ны өдрийн лхагва гарагт зохион байгуулах аж. Иймээс иргэд та бүхнийг холбогдох утсаа нээлттэй байлгаж, иргэний үүргээ биелүүлэн коронавирусний халдвар тархах эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажилд хамтран ажиллахыг анхаарууллаа. Коронавирус тархах эрсдэл өндөр байгаа тул иргэд та бүхнийг анхаарлаа сулруулалгүйгээр халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихыг Сүхбаатар сумын Онцгой комиссоос хүслээ. 

相关新闻