Сэлэнгийнхэн бид “Эрүүл, халдваргүй бүс нутгаа эвийн хүч, хамтын зүтгэлээр хамгаална”

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-02-09 14:48:52

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Хоёрдугаар сарын 7-ны 22:00 цагаас өнөөдөр өглөөний 10:00 цаг хүртэл хугацаанд “Шаамар-6” постоор нийт 64 иргэн нэвтэрсэн байна.

Эдгээр нь Улаанбаатараас Сүхбаатар, Алтанбулаг, Шаамар, Зүүнбүрэн, Цагааннуур, Түшиг чиглэлд хөдөлгөөнд оролцсон бөгөөд дээрх иргэдээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад бүгд сөрөг гарчээ.

Эдгээр иргэдийн 48 нь Алтанбулаг чиглэлд ирсэн ачаа тээврийн тийр машины жолооч, инженер техникийн ажилчид байсан аж. Харин бусад 16 иргэн Түшиг, Цагааннуур, Зүүнбүрэн, Шаамар, Сүхбаатар суманд хүрэлцэн иржээ. 

Улаанбаатар хотод халдварын тархалт өндөр байгаа тул голомттой бүсээс ирсэн иргэн бүр тусгаарлалтын дэглэмээ 14 хоног чанд хатуу мөрдөхийг аймгийн Онцгой комиссоос анхааруулж байна. Мөн Сэлэнгийнхэн бид “Эрүүл, халдваргүй бүс нутгаа эвийн хүч, хамтын зүтгэлээр хамгаална” хэмээн уриалж байна.

相关新闻