Үүргээ амжилттай гүйцэтгэсэн алба хаагчдыг "Хилийн төлөө" тэмдгээр шагнажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-03-02 22:18:46

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол Улсын баатар Ж.Нэхийтийн нэрэмжит Сэлэнгэ аймаг дахь хилийн 0101 дүгээр ангийн гэрээт хилчид хилийн зөрчил илрүүлэн саатуулжээ.

Тодруулбал, тус ангийн 0312 дугаар салбарын хариуцсан хэсгийн хилийн дугаар тэмдгийн чиглэлд дотоодод улсын хилээс 300 метрт нэг автомашинтай зургаан хүн хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтэрснийг хилийн манаанд үүрэг гүйцэтгэж байсан гэрээт хилчин түрүүч Б.Амгалан, ахлах байлдагч Ж.Батхүү нар илрүүлэн саатуулжээ. Үүргээ амжилттай гүйцэтгэсэн дээрх алба хаагчдыг Хил хамгаалах ерөнхий газрын даргын тушаалаар "Хилийн төлөө" тэмдгээр шагнасан байна. 

相关新闻