СЭЛЭНГЭ: Дуу цахилгаантай аадар бороо орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-06-10 11:55:05

Сүхбаатар, 2025 оны зургаадугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутгаар өнөө маргаашдаа дуу цахилгаантай аадар бороо орж, салхи шуургатай сэрүүн байна.

 

Өнөөдрийн 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Шөнөдөө зарим сумдын нутгаар, өдөртөө ихэнх сумын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орж сэрүүснэ.

 

Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрнэ. Агаарын температур шөнөдөө +9+14 градус, өдөртөө +19+24 градус дулаан байна.

 

6 дугаар сарын 11-15-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 11-нд нутгийн өмнөд болон зүүн хэсгээр, 13-нд ихэнх сумдын нутгаар, 14-нд зарим сумын нутгаар бага зэргийн бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

 

Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур шөнөдөө +7+12 градус, өдөртөө +22+27 градус дулаан байна.

 

相关新闻