Энэ сарын 14-нөөс нийт нутгаар хүйтэрнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн
нутгаар энэ сарын 12-16-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан
мэдээгээр 14-нд нийт сумын нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг
анхаарууллаа.
Бусад хугацаанд цас орохгүй. 14-нд салхи баруун хойноос 8-13 м/сек хүрч
цасан болон шороон шуурга шуурна. Бусад хугацаанд салхи баруунаас 5-10 м/сек.
Агаарын температур шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна.
Энэ сарын 14-ний өдрөөс нийт нутгаар хүйтэрнэ хэмээн аймгийн УЦУОША-наас
мэдээллээ.