13-р зууны үеийн баатрын хөө хуяг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.13-р зууны үеийн хөө
хуяг Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейд хадгалагдаж байна. Энэхүү хөө хуяг нь Сэлэнгэ
аймгийн Орхонтуул сумын Ишгэнтийн агуйгаас 1982 онд олджээ.
Уг хөө
хуягийг 0.3 мм-ийн голчтой төмрийг 1.6 см-ээс 2 см-ийн голчтойгоор битүү
цагариглж хийсэн байна. Энэхүү чамин нарийн хийцтэй хөө хуягийн жин 29 кг, цээжний
өргөн нь 80 см, хормойн өргөн 60 см, нийт урт нь 55 см аж. Мөн ханцуйн өргөн нь
25 см, захны тойрог 18 см, захны ухлаадас 4 см ажээ.
Энэхүү
хөө хуяг нь Монгол Улсад ганцхан байдаг олдвор бөгөөд битүү
гогцоогоор сүлжиж төмрөөр хийсэн байдгаараа онцлогтой ажээ.