СЭЛЭНГЭ: Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө -10-15 градус хүрч хүйтэрнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны аравдугаар сарын 14
/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутгаар өнөө шөнө болон маргааш өдөр
нойтон цас орж, зарим сумдын нутгаар явган шуурга шуурч, зам даваа гүвээнд хальтиргаа гулгаа үүсэх,
үзэгдэх орчин хязгаарлагдахыг аймгийн УЦУОШТ-өөс мэдээлж байна.
Сэлэнгэ аймгийн нутгаар үүлэрхэг.
Нойтон цас орно. Салхи баруунаас секундэд 7-12 метр хүрч зарим сумдын нутгаар
явган шуурга шуурна. Агаарын температур шөнөдөө -5-10 градус хүйтэн, өдөртөө -3+2
градус дулаан байна.
Сүхбаатар хот орчмоор үүлэрхэг.
Нойтон цас орно. Салхи баруунаас секундэд 7-12 метр хүрч явган шуурга шуурна.
Агаарын температур шөнөдөө -6-8 градус хүйтэн, өдөртөө -1+1 градус дулаан
байна.
10 дугаар сарын 15-19-нийг хүртэлх 5 хоногийн цаг
агаарын урьдчилсан мэдээгээр 15-нд нутгийн зүүн хэсгээр, 16-нд зарим сумдын
нутгаар нойтон цас орно. Бусад хугацаанд
хур тунадас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр байх бол 15,
16-нд түр зуур секундэд зарим сумдын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур Орхон,
Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр
шөнөдөө -10-15 градус хүйтэн, өдөртөө -4+1 градус дулаан, бусад сумдын
нутгаар -5-10 градус хүйтэн, өдөртөө -2+3 градус дулаан байна.