Сэлэнгэ аймагт малын тоо толгой буурч, зөгийн бүл өсжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2020 оны эцэст нэг сая 818500 толгой мал тоологдсон байна.
Эдгээрийн 0.4 мянган толгой нь тэмээ, 109.7 мянган толгой адуу, 256.0 мянган толгой үхэр, 783.4 мянган толгой хонь,
669.0 мянган толгой ямаа тоологдсон
байна. Аймгийн хэмжээнд тоологдсон нийт малын тоо
өмнөх оноос 136.0 мянга буюу 8.1 хувиар буурсан байна. Үүнээс
адуу 6.3 мянга, үхэр 23.7 мянга, хонь 38.7 мянга, ямаа 67.4 мянгаар тус тус өсөж, тэмээ 43 толгой буюу 9.1 хувиар буурчээ. Мөн 2020
оны жилийн эцсийн байдлаар шувуу 12459, гахай 4069, зөгийн бүл 6081 тоологдсон байна. Энэ нь 2019 оны мөн үетэй харьцуулахад шувуу 159 толгой, гахай 985 толгой, зөгий 599 бүлээр тус тус өссөн байна.