Боомтын ачаалал хэвийн үетэй харьцуулахад гурав дахин буурчээ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Цар тахал дэлхий дахинд тархсантай холбогдуулан Сэлэнгэ аймаг дахь Хилийн
0101-р ангийн Алтанбулаг автозамын шалган нэвтрүүлэх боомт зорчигчийн
хөдөлгөөнийг хязгаарлаж, Олон улсын ачаа тээврийг зохион байгуулалттайгаар
нэвтрүүлэн ажиллаж байгаа. Хэдийгээр цар тахлын үед хилчид халдвар
хамгаалал, хорио цээрийн дэглэмийг чандлан сахиулан ажиллаж байгаа ч боомтын
ачаалал хэвийн үетэй харьцуулахад гурав дахин буурчээ.
1772天