Эм бэлдмэлийн 24 цагийн хүргэлттэй үйлчилгээг үзүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын хэмжээнд эм
бэлдмэлийн 24 цагийн хүргэлттэй үйлчилгээг үзүүлж эхэллээ.
Энэхүү үйлчилгээг үл хүрэлцэх зарчмыг баримтлан
хэрэгжүүлж байгаа бөгөөд халдвараас сэргийлэх чухал алхам болж буй юм. Эм хүргэлтээр
авах иргэд төлбөрөө цахимаар хийх аж. Энэхүү үйлчилгээг Монгол эм импекс компани болон “Буянт рашаан” эмийн сангууд үзүүлж эхэлжээ. Иргэд Монгол эм импекс компаниас эм захиалах бол 9963-6378, Буянт
рашаан эмийн сангаас 7036-2130 дугаарын утсаар захиалж
болох юм байна.