Ш.Оргил: Бид улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу баталгаажсан мэдээллийг түгээнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын
2020 оны 11-р сарын 17-ны өдрийн мэдээллийг аймгийн Онцгой комиссын дарга
Ш.Оргил хүргэлээ.
Сэлэнгэ аймгийн хэмжээнд өглөөний 09.00
цагийн байдлаар автозамын хөдөлгөөнийг хязгаарлах байнгын дөрөв, түр 27, нийт
31 хяналтын цэгт мөн иргэд болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах 36
цэгт нийт 400 гаруй албан хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Мөн бид
Улаанбаатар хот, Дархан-Уул аймаг болон төвийн бүсийн аймгуудаас хөл хориог
тогтоохтой холбоотой нэмэлт хүч авч байгаа. Сүхбаатар сумын 15 цэгт 30 эмч, эмнэлгийн
ажилтан ажиллаж байна. Эдгээр цэгт иргэд болон байгууллагын 1207 хүнээс түргэвчилсэн
оношлуураар тандалтын шинжилгээ авлаа. Ер нь бид сүүлийн өдрүүдэд Сүхбаатар
хотын иргэдээс тандалтын судалгааг бүрэн, яаралтай, хурдан авах шаардлагатай
байгаа. Иймд бид лабораторийн цэгүүдийг олноор байрлуулж, тандалт
шинжилгээг маш яаралтай авах ажлыг нэгдүгээрт хийж байна. Сүүлийн хэд хоногийн
хугацаанд түргэвчилсэн оношлуураар 1837, РСR-аар 444, нийт 2281 шинжилгээг
хийгээд байна.
Энэ тандалтын
мэдээллийг үнэн болгож, нийт ард иргэдэд мэдээлж болохгүй ээ. Хамгийн сайн
хамгаалах вакцин бол гэрийн хорио, сэтгэлээ тайван байлгах.
Тархалтыг зогсоох
талаар бид ажиллаж байна. Ойрын хавьтлууд илэрч байна. Тандалтын судалгаагаар
гарч байгаа тогтоогдоогүй хариуг бид зарлах эрх байхгүй ээ. Өнөөдөр тусгаарлах
байранд нийт 80 иргэн байна. Аймгийн МХГ-аас Сүхбаатар, Мандал,
Сайхан зэрэг хүн ам олноор төвлөрсөн сумдын хүнсний зах, хүнсний худалдаа, газрын тосны бүтээгэдхүүний худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд
байнгын хяналт тавин ажиллаж байна.
Хүнсний хомстол,
үнийн хөөрөгдөл гаргахгүй гэдэгт иргэд та бүхэн тайван байж болно. Үүнийг
гаргахгүй байх тал дээр бид ажиллаж байгаа. Коронавирусний халдвараас иргэдийг урьдчилан
сэргийлэх, түүний хор уршгийг олон нийтэд таниулах зорилгоор олон нийтийн
сүлжээ, ухуулах хуудас, тусгай тоноглол бүхий тээврийн хэрэгслэлийн чанга
яригчаар заавар зөвлөмжийг олон нийт, иргэдэд түгээн ажиллаж байна. Бидний энэ
ажлыг иргэд та бүхэн маань дэмжиж өгөөрэй. Бид энэ коронавирусний тархалтыг бага
байгаа дээр нь хумьж, энэ аюулаас урьдчилан сэргийлэн ажиллаж байгаа учраас та
бүхнээс хүсэх дэмжлэг маань энэ байгаа юм шүү. Гэрээсээ битгий гараарай. Хамгийн
гол хүсэх зүйл энэ. Бусад ажлуудаа бид хийж байна. Ойрын хавьтлуудаа бид олж тогтоож байгаа. Энэ хүмүүсийн тандалт судалгааг
хийж байна. Баталгаат оношоо ХӨСҮТ рүү явуулж байна.
Мөн Хэвлэл
мэдээлэлтэй холбогдуулаад хэлэхэд албан ёсны, баталгаажаагүй мэдээллийг бүү
дамжуулаарай. Гадуур янз бүрийн худал
мэдээлэл цацагдаж байна.
Эх үүсвэртэй
холбоотой асуудлыг хүмүүс их асууж байна. Улаанбаатар хотоос мэргэжлийн баг ирж
бидэнд дэм өгч ажиллаж байна. Бид Нэгдсэн эмнэлгийнхээ үйл ажиллагааг хэвийн
болгох ажлыг урд шөнөөс эхэлж хийсэн. Уялдаа холбоотойгоор хөл хориог хийж
байгааг та бүхэн ойлгох хэрэгтэй. Бид зарим чухал тасгуудаа хүүхдийн, мэс,
дотрын тасгуудаа тараан байрлуулж байгаа. Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагааг
хэвийн байлгах үүднээс дотор нь байгаа хүмүүсээ тасаг тасгаар салган байрлуулж
байгаа юм. ЭМЯ-тай байнга холбоотой ажиллаж байна. Мэргэжлийн хүмүүсээ ирүүлж байна.
Сүхбаатар хот буюу
Сэлэнгэ аймгаас хүн гаргахгүй. Хавьтлуудаа тогтоож байгаа учраас хөл хориог
чангатгасан. Сэлэнгэ аймагт борлуулж буй мах, сүү бүгд гарал үүслийн
гэрчилгээтэй байгаа болохоор санаа зоволтгүй хэрэглэж болно. Өдөр бүр асууж тодруулж
байгаа болохоор найдвартай хүнс гэж ойлгож болно.
Бид тогтоогдсон
шинжилгээний хариу, тогтоогдсон зүйлийг хэвлэл мэдээллийнхээ хэрэгслээр
дамжуулж мэдээлнэ.
Алтанбулаг сумын
иргэдийг тандалтын судалгаа, шинжилгээнд хамруулна. Өчигдөр таван баг явсан бол
өнөөдөр 15 баг явж ажиллана.
Түлээ нүүрсний
асуудалд Сүхбаатар сум санаачилгатай ажиллаж байна. Дөхүүлж өгөх унаа машины
асуудлыг шийдэж, нэгдсэн журмаар зохицуулалтыг зөв оновчтой шийднэ. Худгийн
асуудлыг ариутган шийдвэрлэж үнэ төлбөргүй усаа түгээх үүрэг өгсөн.