Архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр хориглолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Улс даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй
холбогдуулан аймгийн хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр
үйлчлэхийг түр
хориглолоо.
Сэлэнгэ
аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын
18-ны өдрийн А/311 тоот захирамжаар
дээрх шийдвэрийг гаргасан байна. Аймгийн хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр
үйлчлэхийг 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 12 дугаар сарын 01-ний 10.00
цаг хүртэлх хугацаанд түр хориглохоор
захирамжид заасан байна.