Хүнсний бараа татан авалтад хүндрэл бэрхшээл гараагүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-11-17 18:20:44

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын 11-р сарын 17-ны өдрийн мэдээгээр ариутгал халдваргүйжүүлэлт болон хүнсний хангамжийн талаар  мэдээлэл өглөө.

Сэлэнгэ аймгийн Мал эмнэлгийн газраас ээлжит ариутгал халдваргүйжүүлэлтийг 24746 мкв талбайд хийж гүйцэтгэжээ. Энд дэлгүүр, худалдааны төв, банкны АТМ зэрэг 48 объектын дотор, гадна тал хамрагдсан байна. Энэхүү ариутгалыг тусгай тоноглогдсон ДУК автомашинаар хийж гүйцэтгэжээ.

Мөн аймгийн хэмжээнд 45 дэлгүүр, 30 иргэн нийт 7559.9 кг мах зарж борлуулсан байна. Үүнээс үхрийн мах 3905 кг, хонины мах 2050,9 кг, ямааны мах 297 кг, адууны мах 1149 кг, гахайн мах 105 кг, тахианы мах 53 кг-ыг тус тус худалдан борлуулжээ. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 318 худалдааны төв, хүнсний дэлгүүр, мухлаг ажиллаж байна. Үүнээс Сүхбаатар суманд 48 хүнсний дэгүүр, 15 мах худалдан борлуулах цэг ажиллаж байгаа аж. Хүнс худалдаалж буй эдгээр дэлгүүрүүд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотоос 3-14 хоногт хүнсний бүтээгдэхүүний татан авалт хийж байгаа гэнэ. Хүнсний бараа татан авалтад хүндрэл бэрхшээл гараагүй байна. Аймгийн Мал эмнэлгийн газраас адуу 950 кг, үхэр 5976 кг, хонь 887 кг, ямаа 1768, бүгд 795 толгой мал маханд, сүү 11670 л, тараг 120 л, бүгд 11790 л тараг, сүү, мал маханд хяналт шинжилгээ хийж, гарал үүслийн гэрчилгээг олгожээ. 

相关新闻