Явуулын баг иргэдээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-11-16 23:10:15

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Энэ сарын 17-ноос эхлэн Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын хэмжээнд явуулын баг иргэдээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч эхлэхээр боллоо.

Өнөөдөр тус шинжилгээнд албан үүргээ гүйцэтгэж байгаа Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, “Сэлэнгэ энерго”, Олон улсын худалдааны төв, Гааль, Төмөр замын ажилчдыг хамруулсан байна. Эхний ээлжинд алба үүргээ гүйцэтгэж байгаа, хүн олонтой төрийн байгууллагуудын алба хаагчдаас авчээ. Эл шинжилгээг аймгийн Нэгдсэн эмнэлгээс томилогдсон 20 хүнтэй таван ажлын баг авч байгаа аж.

Мөн аймгийн Эрүүл мэндийн газраас 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр түргэвчилсэн оношлуураар 170, PCR шинжилгээнд 249, нийт 419 хүнийг хамруулсан байна. Мөн аймгийн Нэгдсэн эмнэлэгт хөдөө орон нутгаас нэн шаардлагатай их эмч гурав, эмнэлгийн тусгай мэргэжилтэн 18, жолооч дөрөв нийт 25 хүнийг дайчлан ажиллуулж байна. Мандал сумын Нэгдсэн эмнэлэгт 300 ш, Сайхан сумын эрүүл мэндийн төвд 200 ш түргэвчилсэн оношлуур хуваарилжээ. Эрүүл мэндийн чиглэлийн 25 обьектын 6700 м2 талбайг ариутган халдваргүйжүүлсэн байна. 

相关新闻