285 иргэнийг тандалт судалгааны аргаар олж тогтоон, сорьц шинжилгээнд хамруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-11-16 23:13:01

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэжигтэй тохиолдол гэж бүртгэгдсэн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч “Х”-гийн шинжилгээний хариу батлагдаж энэ сарын 16-ны 02:40 цагт Халдварт өвчин судлалын үндэсний төвд хүргүүлжээ.  

Иргэн Х-гийн гэр бүлийн гишүүдийн шинжилгээний хариу сөрөг гарсан байна. Түүнтэй Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт хэвтэх хугацаанд хамт байсан 1-р хавьтлын 17 хүүхэд, “Х”-гийн ангийн болон ээлжийн ангийн 117 хүүхэд, 21 багш нийт 138 хүний судалгааг гарган сорьц шижилгээнд хамруулаад байна. Мөн Иргэн А, Д, Ц нартай хавьтал болсон 285 иргэнийг тандалт судалгааны аргаар олж тогтоон, сорьц шинжилгээнд хамруулжээ. 

相关新闻