Сэлэнгэ аймагт эрүүл мэндийг дэмжих төв байгуулна
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсын хамгийн том
гэгдэх Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны хувьд нийт 3000 гаруй оршин
суугчтай. Улаанбаатар хотоос 120 км, аймгийн төвөөс 240 км, Мандал сумаас 40 км
зайтай оршдог. Тус суманд болсон энэ
удаагийн Халдварт ба Халдварт бус өвчлөлийн эрт илрүүлгийн үзлэгт нийт 744
иргэн хамрагджээ. Тус
үзлэгийн үр дүнд умайн хүзүүний хорт хавдар нэг, элэгний хорт хавдар хоёр,
сүрьеэгийн өвчлөл хоёр, тэмбүүгийн нэг тохиолдол илрүүлсэн байна. Мөн уушгины өөрчлөлттэй 18 хүнийг аймгийн нэгдсэн
эмнэлэгт шилжүүлэн нарийвчилсан үзлэг шинжилгээнд хамруулан, эмчлэхээр болжээ.
1752天