MONGOLIAN NATIONAL
NEWS AGENCY

Коронавирустэй хүнийг эмчлэх 45 ортой тасаг бэлэн болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-11-28 22:33:26

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт коронавирустэй хүнийг эмчлэх 45 ортой тасгийг ажиллуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна.

Энэхүү тасагт их эмч 10, сувилагч 10, үйлчилгээний ажилтан 10, ариутгагч 10 нийт 40 эмч, эмнэлгийн ажилтан үүрэг гүйцэтгэн ажиллана. Өнөөдрийн байдлаар тус аймагт 17 ажиглалтын байранд 307 иргэн байна. Эдгээр хүмүүсийг 10 зочид буудал, хоёр цэцэрлэг, дөрвөн дотуур байр, ахмадын сувилал, аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасаг зэрэгт байрлуулжээ.

相关新闻