Сэлэнгэ аймгийн хэмжээнд мал, тэжээвэр амьтдын тооллого эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-12-17 14:48:49

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. 2020 оны жилийн эцсийн мал, тэжээвэр амьтдын тооллогыг Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2020 оны 12 дугаар сарын 17- 28-ны өдрүүдэд зохион байгуулахаар боллоо.

Энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцогоор ахлуулсан аймгийн ажлын баг энэ сарын 16-ны өдөр сумдын ажлын хэсгүүдтэй цахим хурал хийлээ. Хурлаар тооллогын зохион байгуулалт, халдвар хамгааллын талаар зөвлөмж өгсөн байна. Тус цахим хуралд 17 сумын Засаг дарга, Засаг даргын орлогч, багийн Засаг дарга нар, хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн, татварын байцаагч, статистик хариуцсан мэргэжилтэн нарын нийт 139 хүн хамрагджээ.

Энэхүү үйл ажиллагааг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Статистикийн тухай хууль, Засгийн газрын 2020 оны 208, 209 дүгээр тогтоолыг үндэслэн зохион байгуулж байгаа юм байна. 

相关新闻