Сүхбаатар сумаас бусад аймаг руу явах иргэд сумын Онцгой комисст бүртгүүлж, шинжилгээ өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-12-20 21:30:41

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сүхбаатар сумын Төмөр замын клубийн байранд PCR шинжилгээний баг тогтмол байрлан иргэдээс шинжилгээ авахаар боллоо.

Тодруулбал маргааш буюу 12-р сарын 21-ний 10:00-13:00, 14:00-18:00 цагийн хооронд PCR шинжилгээ авах аж. Иймээс Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас бусад аймаг, орон нутаг руу явах иргэд Сүхбаатар сумын Онцгой комисст бүртгүүлэн, шинжилгээгээ өгч хариу гарсны дараа зорчих хөдөлгөөнд оролцох юм. 

相关新闻