Өвчтөнүүдийн 30 хувьд ханиалгах шинж тэмдэг давамгайлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн
Ковидын тасагт өнөөдрийн байдлаар 20 өвчтөн эмчлүүлж байна. Эдгээр иргэдийн
биеийн байдал хөнгөн, эмчилгээ
хэвийн үргэлжилж байгаа ажээ.
Өвчтөнүүдийн 30 хувьд ханиалгах, 25 хувьд толгой өвдөх, 15 хувьд нь хамар битүүрч, үнэр амт мэдрэгдэхгүй болох шинж тэмдгүүд давамгайлсан байна.
Сүхбаатар суманд нийт 9 ажиглалтын, нэг тусгаарлах байранд 83 иргэн тусгаарлагдан хяналтад байгаа аж.
Сүхбаатар суманд Төмөр замын клубийн байранд PCR шинжилгээ авах байнгын цэг ажиллаж байна. Иймээс ажил
үйлчилгээ явуулж байгаа, зорчих хөдөлгөөнд оролцох иргэд, алба хаагчид очиж
үйлчлүүлж болох гэнэ. Мөн энэ өдрүүдэд Сүхбаатар төмөр замын шалган нэвтрүүлэх
боомтоор дамжин улсын хилээр орох, гарах чиглэлд ачаа
тээврийн 13 галт
тэрэгний 541 вагон, 26 ажилтныг
шалган нэвтрүүлсэн байна.