Сүхбаатар, Алтанбулаг суманд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг дахин сунгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-12-20 21:25:33

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх тухай Сэлэнгэ аймгийн Засаг даргын захирамж гарлаа.

Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2020 оны 12-р сарын 20-ны өдрийн А/340 тоот захирамжаар энэхүү шийдвэрийг гаргажээ. Захирамжид тус аймгийн төв Сүхбаатар болон хилийн бүс нутаг Алтанбулаг сумдад Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны 01-р сарын 01-ний өдрийн 06.00 цаг хүртэл сунгахаар заажээ.

Хэдийгээр Сэлэнгэ аймагт сүүлийн өдрүүдэд халдвар нэмж бүртгэгдээгүй ч нийт халдвартай хүмүүсийн тоо улсын хэмжээнд хамгийн өндөр буюу 216 байгаа. Тиймээс хөл хориог сунгаж, тархалтыг зогсоох нь чухал гэж аймгийн Онцгой комисс үзжээ.

相关新闻