Их эмч Б.Нандин-Эрдэнэд дэслэгч цол олголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол Улсын баатар Ж.Нэхийтийн
нэрэмжит Сэлэнгэ аймаг дахь Хилийн 0101-р тусгай ангийн их эмч,
Б.Нандин-Эрдэнэд ХХЕГ-ын даргын тушаалаар албан тушаалын зэрэглэлийн дэслэгч
цол олгосон
байна. Үүнийг тус ангийн захирагчийн I орлогч,
штабын дарга, дэд хурандаа Н.Баяржаргал үүрэг гүйцэтгэж байх үед нь гардуулан
өгчээ.
Их эмч Б.Нандин-Эрдэнэ нь Монгол Улсын Засгийн газрын Гамшгаас
хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн тогтоол,
шийдвэрийн хугацаанд “Алтанбулаг” хилийн боомтод хязгаарлалтын тусгай
горим, журмын дагуу үүрэг гүйцэтгэж байна. Тэрээр халдвар хамгааллын дэглэм журмыг сахиулан, хоёр сар гаруй
хугацаанд эрсдэл
өндөртэй улаан бүсэд ажиллаж байгаа ажээ.