Алтанбулаг, Сүхбаатар сумыг Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа.
Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/348 дугаар захирамжаар Алтанбулаг, Сүхбаатар сумыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 06 цагаас эхлэн “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт” шилжүүллээ.
Мөн аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааг жагсаалтаар баталлаа. Түүнчлэн Сүхбаатар сумын хэмжээнд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сондгой дугаарын зохицуулалтаар зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг аймгийн Цагдаагийн газар, Сүхбаатар сумын Засаг дарга, Онцгой комисст даалгалаа.
Мөн дарс, шар айргийг 2021
оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 10:00-18:00 цагийн хооронд худалдан
борлуулахыг зөвшөөрлөө.