Аймгийн ИТХ -ын III хуралдаанаар бодлогын баримт бичгүүдээ баталжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-12-30 18:00:00

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ИТХ-ын III хуралдаан энэ сарын 28-ны өдөр хуралдаж, бодлогын баримт бичгүүдээ баталсан байна.

ИТХ-ын ээлжит III хуралдааныг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан цахим хэлбэрээр явууллаа. Хуралдаанд оролцвол зохих 37 төлөөлөгчөөс 30 төлөөлөгч оролцон, хуралдааны ирц 81.0 хувьтай эхэлжээ. Тус хуралдаанаар:

1.Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчийн ёс зүйн дүрмийн төсөл

2.Аймгийн ИТХ-ын Бодлогын хороодын ажиллах журам

3.Сэлэнгэ аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төсөл

4.Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл

5.Аймгийн 2021 оны хөгжлийн төлөвлөгөөний төсөл зэрэг асуудлыг хэлэлцэн баталсан байна.

Хуралд оролцсон төлөөлөгчдөөс давхардсан тоогоор 20 төлөөлөгч 32 асуулт асууж, 70 санал гаргажээ. 

相关新闻