Аймгийн БОАЖГ-ын хамт олон салбарын бусад байгууллагаа тэргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-01-05 00:14:11

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн БОАЖГ-ын хамт олон улсын хэмжээнд “Хоггүй цэвэрхэн, Монгол” аянд амжилттай оролцож, салбарын бусад байгууллагаа тэргүүлсэн амжилттайгаар 2021 оноо угтжээ.

Монгол Улсын хоймор, Сэлэнгэ нутгийнхаа уул ус, ой мод, ан амьтан, байгалийн нөөц баялаг, үзэмжит сайхан өнгө төрхийг ариун дагшнаар нь ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх. Цаашлаад хайрлан хамгаалах, зүй зохистой ашиглахад, хяналт тавих нэр төртэй үүргийг хүлээн ажиллаж буй Байгаль орчны салбарын хамт олон амжилт бүтээл дүүрэн байна. Тодруулбал, тус салбарынхан улиран одож буй 2020 онд аймгийн хэмжээнд ойжуулалтын ажлыг аж ахуйн нэгж, байгууллагуудын өөрийн болон төсвийн хөрөнгөөр 1669.6 га талбайд хийж гүйцэтгэсэн байна. Мөн Мандал, Баруунбүрэн, Баянгол, Түшиг, Цагааннуур суманд таван булаг шандын эхийг хашиж хамгаалжээ.

Түүнчлэн аймгийн төв Сүхбаатар сумын Бор гүвээ 5-р багт 3.5 га талбай бүхий модлог ургамлын “Ногоон төгөл” цэцэрлэгт хүрээлэнг шинээр байгуулж, ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлсэн аж. Мөн аймгийн хэмжээнд сумын болон сум дундын нийт зургаан Ойн ангийн үйл ажиллагаагаар дамжуулан 166 нөхөрлөлд ойн аж ахуйн арга хэмжээний мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгчээ. Түүнчлэн холбогдох бусад ажлыг зохион байгуулж, ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг Хүдэр, Ерөө, Зүүнбүрэн, Цагааннуур суманд 5618 га талбайд хийж гүйцэтгэжээ. 

相关新闻