Сүхбаатар өртөөний хамт олноос ариутгал халдваргүйтгэлийн төхөөрөмж бэлэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-12-30 18:07:05

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймаг дахь төмөр замын Сүхбаатар өртөөний хамт олноос ариутгал халдваргүйтгэл хийх зориулалт бүхий мананцар үүсгэгч зөөврийн төхөөрөмжийг аймгийн Зоонозын өвчин судлалын төвд хүлээлгэн өгөхийг хүслээ.

Тус байгууллагын хамт олон цар тахлын дэгдэлттэй байгаа өнөө үед зайлшгүй хэрэгцээтэй байгаа энэхүү төхөөрөмжийг Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын гишүүн бөгөөд аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог болон аймгийн Онцгой комиссын гишүүдэд гардуулан өгсөн байна. Тэд энэхүү хүлээлгэн өгсөн төхөөрөмжөө "Ковид-19" халдварын эцсийн халдваргүйтгэлийг хийж гүйцэтгэж буй Сэлэнгэ аймгийн Зоонозын өвчин судлалын төвд дамжуулан өгөхийг хүссэн байна. Тус төхөөрөмж нь албан байгууллага болон айл өрх, битүүмжлэгдсэн зай талбайд орчныг мананцар үүсгэх байдлаар халдваргүйтгэл хийдэг аж. Иймд цар тахалтай тэмцэж буй энэ хүнд нөхцөлд нэн хэрэгцээтэй хэрэгсэл бөгөөд зөөвөрлөхөд хөнгөн, авч явахад авсаархан гэдгээрээ давуу талтай төхөөрөмж ажээ. 

相关新闻