Аймагт эмчлүүлж буй иргэдээс зургаан хүн дараагийн шатны сувилалд шилжжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ
аймгийн
Нэгдсэн эмнэлгийн “Ковид”-ын тасагт эмчлүүлж буй 21 өвчтөнөөс эхний хоёр хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Энэ
сарын 5-ны өдрийн байдлаар 13 өвчтөн
эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал хөнгөн, эмчилгээ нь хэвийн үргэлжилж байгаа
аж. Мөн дараагийн
шатны сувилалд зургаан иргэн шилжжээ.
Аймгийн хэмцээнд батлагдсан болон сэжигтэй
тохиолдлын 489 хүний сорьц авч өссөн дүнгээр 27458 хүнийг баталгаажуулах шатны
шинжилгээнд хамруулаад байна. Өнөөдрийн байдлаар
батлагдсан тохиолдлын 85.7 хувь буюу 186 иргэн
эдгэрч, сувиллын хяналтад 6, гэрийн ажиглалтад 54 иргэн байна. Нийт 126
иргэн бүрэн эдгэрч хяналтаас гарчээ. Аймгийн хэмжээнд ажиглалтын
хоёр, тусгаарлах нэг байранд 49 иргэн хяналтад
байна.
Алтанбулаг хилийн боомтоор орох чиглэлд Монгол, Беларусь, Молдав, Турк, ОХУ гэсэн таван орны 52 жолооч, зургаан орны 50 тээврийн хэрэгсэл,
гарах чиглэлд таван орны 54 жолооч, 44 тээврийн хэрэгслийг улсын хилээр
шалган нэвтрүүлжээ. Эдгээрээс Монгол Улсын хоёр иргэнийг Улсын Онцгой
комиссын шийдвэрээр Дархан-Уул аймагт тусгаарлахаар шилжүүлсэн
аж. Алтанбулаг
хилийн боомтод хил, хяналтын байгууллагын 36 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.