Дарс, шар айраг, оргилуун дарс худалдан борлуулахыг зөвшөөрлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-12-28 00:05:30

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Засаг даргын энэ сарын 27-ны өдрийн А/344 тоот захирамж гарлаа. Уг захирамжид аймгийн хэмжээнд энэ сарын 28-31-ний өдрийг дуустал 11:00-16:00 цагийн хооронд дарс, оргилуун дарс, шар айраг худалдан борлуулахыг зөвшөөрсөн байна. Харин захирамжид зааснаар архи худалдан борлуулахгүй болно.

Уг үйлчилгээг худалдан борлуулах тусгай зөвшөөрөлтэй ААН үзүүлэх аж. Ингэхдээ тус ААН-үүд нь стандартын шаардлага хангасан хяналтын камерийг гадна дотор талд байрлуулж, хэвийн ажиллагааг хангасан байх шаардлагатай аж. Хэрвээ ажиллагаагүй, шаардлага хангаагүй камертай бол худалдан борлуулах үйлчилгээг хориглох гэнэ. Тус захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллахыг аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа А.Энхбат, аймгийн МХГ-ын дарга Д.Баттүвшин, сумдын Засаг дарга, сумдын Онцгой комиссын дарга нарт үүрэг болгожээ. 

相关新闻