Аймгийн ИТХ-ын бодлогын хороод цахимаар хуралдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ИТХ-ын
III хуралдаан
энэ сарын 28-ны өдөр
хуралдана.
Үүнтэй холбогдуулан 12 дугаар
сарын 26-ны өдөр аймгийн ИТХ-ын Бодлогын хороод хуралдаж, тус хуралдаанаар
хэлэлцэх асуудлуудад санал дүгнэлт гаргалаа.
Аймгийн ИТХ-ын ээлжит III хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн
шийдвэрлэх юм. Үүнд:
1.Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчийн ёс зүйн дүрмийн төсөл
2.Аймгийн ИТХ-ын Бодлогын хороодын ажиллах журам
3.Сэлэнгэ аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төсөл
4.Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн
төсөл
5.Аймгийн 2021 оны хөгжлийн төлөвлөгөөний төсөл.
Аймгийн ИТХ-ын таван бодлогын хороодын хурал ээлж дараалан
цахимаар явагдаж, холбогдох хэлтэс, агентлагийн дарга нарыг мөн оролцуулан бодлогын хороодын гишүүдийн
асуултад хариу өглөө.
Хэлэлцэх асуудлуудтай
холбоотой Бодлогын хороодоос гарсан санал дүгнэлтүүдийг аймгийн ИТХ-ын ээлжит
хуралдаанд танилцуулах юм.