Алба хаагчид үүргээ амжилттай биелүүлж нутаг буцлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт
коронавирусний халдвар бүртгэгдэж, хатуу хөл
хорио тогтоон сар гаруй хугацаа өнгөрөөд байна.
Энэхүү “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хариу
арга хэмжээг хэрэгжүүлэх ажилд дайчлагдан голомтын
бүсэд ажиллаж, хүлээсэн үүргээ амжилттай биелүүлсэн алба хаагчид нутаг
буцлаа. Энд хойд бүсийн төв Орхон
аймаг, Хөвсгөл, Булган аймгийн нийт 30 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажилласан
байна. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас эдгээр алба хаагчид болон тэдгээрийн гэр бүлд эрүүл
энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, аймгийнхаа нийт иргэдийн өмнөөс
талархал илэрхийллээ.