Байгалийн усан цөөрмийг түшиглэн нислэгийн талбай байгуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант
тосгонд байгалийн усан цөөрмийг
түшиглэн нислэгийн талбай
байгуулсан байна.
Энэхүү талбай нь ой хээрийн түймрээс урьдчилан
сэргийлэх, түймрийг хурдан шуурхай унтраах, аялал жуулчлал хөгжүүлэх, боломж
бүрдэж байгаа аж.
Энэхүү нислэгийн талбай нь 50х50 метрийн хэмжээтэй бөгөөд ойн
түймрийн үед ашиглах зориулалттай ажээ. БОАЖЯ-наас санхүүжүүлэн байгуулсан уг нислэгийн талбай нь ойн түймрийг унтраах, түүнээс урьдчилан
сэргийлэх, хамгаалахад зориулан ашиглагдах гэнэ. Мөн эрдэм шинжилгээ судалгааны ажлыг тандалтын аргаар
явуулах, аялал жуулчлал хөгжүүлэх гээд олон талын ач холбогдолтой зүйлд зориулахаар
байгуулжээ.