Сэлэнгэ аймаг хяналтад байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. ЭМЯ-ны өнөөдрийн мэдээллээр Сэлэнгэ аймагт халдварын
тохиолдол бүртгэгдээгүй. “Сэлэнгэ аймаг
хяналтад байгаа” хэмээн
мэдэгдлээ.
Энэхүү мэдээлэлтэй холбогдуулан аймгийн
Онцгой комиссын дарга Ш.Оргил: ”Бид
хяналтаас эрүүл бүс рүү хүн нэг бүрийн хичээл зүтгэл, хамтын хүч
дэмээр шилжих болно. Иймээс нийтээрээ
халдвар хамгааллын дэглэмийг дээд цэгт сахиж мөрдөн, олон өдөр хоногуудад
халдваргүй
байх ёстой. Ганцхан хүний
болгоомжгүй байдал, өөрийгөө болоод өрөөл бусдыг эрсдэлд оруулах магадлалтай. Иймд хүн нэг бүр ухамсарлан ойлгож, дэглэм журмыг
чанад мөрдөхийг анхааруулъя. Учир нь бид эрсдэлтэй бүс нутагт ажиллаж амьдарч
байгаа.
Өдөр бүр Сүхбаатар
төмөр замын боомтоор олон улсын ачаа тээврийг авсаар байна. Шаардлагатай
тохиолдолд Алтанбулаг боомтоор ч том оврын машинуудыг оруулж байна. Та бид
Монгол түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэн ажиллаж байгаа. Ийм нөхцөл байдалд дэглэм журмыг хатуу сахин
мөрдөж,
өөрийгөө болоод бусдыг
хамгаалах үүргээ биелүүлнэ” хэмээн онцлон анхаарууллаа.
Мөн тэрээр цахим орчинд, нийт иргэдийн дунд “халдвар бараг байхгүй болчихсон
байхад авто машиныг тэгш, сондгойгоор явуулахаа больж бүгдийг явуулах хэрэгтэй
гэсэн” мэдээлэл цацагдаж байна. Энэ бол автомашины их бага, түгжрэлтэй ямар ч
холбоогүй. Иргэдийн гадуур явах хөдөлгөөнийг багасаж сийрэгжүүлэх үндсэн
зорилготой. Энгийн үе шиг хүссэнээрээ хаа ч хамаагүй явж болохгүй ээ. Иргэд та бүхэн Улс, аймгийн Онцгой комиссын шийдвэрийг дагаж
мөрдөх үүрэгтэй гэв.
Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн вируслогийн лабораторид 279 хүнд PCR шинжилгээ
хийхэд хариу сөрөг гарсан байна. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн “Ковид”-ын тасагт эмчлүүлж буй 18
өвчтөний биеийн байдал хөнгөн байна. Дараагийн шатны сувилалд 3 иргэн шилжсэн. “Ковид 19” халдварыг илрүүлэх түргэвчилсэн
оношлуурын шинжилгээнд Сүхбаатар суманд 19602, бусад суманд 24985, нийт 44587
иргэнийг хамруулжээ.