Такси үйлчилгээнд хяналт тавин ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Коронавируст халдварын үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд такси үйлчилгээг хэрхэн зохион байгуулж буйд аймгийн
МХГ-аас хяналт тавин ажиллаж байна.
Тус аймгийн Онцгой комиссын 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаар тоот тогтоолоор коронавируст халдварын үед такси үйлчилгээг хэрхэн зохион байгуулах тухай журмыг баталсан. Иймээс уг тогтоолыг хэрхэн хэрэгжүүлж байгаа, такси үйлчилгээний зорчигч тээвэрлэлтийн үеийн аюулгүй байдал болон эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмийг мөрдөн ажиллаж буйд хяналт тавьжээ. Хяналт шалгалтаар улсын байцаагчийн 10 заалттай зөвлөмжийг хүргүүлсэн байна.
Уг зөвлөмжийг Сүхбаатар сум дотор такси үйлчилгээ эрхлэгч нэг ААН, дөрвөн иргэнд өгсөн байна. Мөн аймгийн МХГ-аас 38 тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн
байдалд аймгийн Авто тээврийн төвтэй хамтарсан хяналт хийжээ. Энэ үеэр иргэдийг тээвэрлэх үед халдвар хамгааллын дэглэмийг
сахиулах чиглэлээр мөн зөвлөгөө,
зөвлөмж өгсөн
байна.