228 сая төгрөгийн хохирлыг одоогоор тогтоогоод байна
Орхон/МОНЦАМЭ/ Аймгийн Онцгой комисс 6 сарын 28-нд орсон хүчтэй аадар борооны улмаас учирсан хохирлын хэмжээ, авах арга хэмжээний талаар хуралдлаа. Хүчтэй аадар бороо, мөндөр, салхи шуурганы улмаас 36 байшингийн дээвэр хууларч, 8 айлын байшин, 5 машины цонх хагарч, 44 айлын гэр, 82 хашаа нуржээ.
2890天