Автозамын түгжрэлийг бууруулах чиглэлээр ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-10-29 21:45:50
oyuka_hu@yahoo.com
Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн болон Эрдэнэт хотын нийтийн тээврийн асуудлыг цэгцлэх зорилгоор “Орхон аймгийн Автотээврийн талаар баримтлах бодлого”-ын бичиг баримтыг Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө, оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс боловсруулж байна.

Орхон аймагт өдөрт 18 мянган иргэн нийтийн тээврээр үйлчлүүлж байна. Тэдний дийлэнх нь хотын төвийн баруун дөрвөн зам болон хүнсний “Хүлэг” зах орчмын маршрутаар зорчдог. Гэтэл энэ хэсэгт авто замын ачаалал нэмэгдэж түгжрэл байнга үүсдэг, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв болон гэр хорооллын Их-Залуу багийн чиглэлийн автобус ачаалалтай байдагт  иргэд ихээхэн бухимддаг. 
Ялангуяа дээрх хэсэгт 7.30-8.30, 17.30-19.00 цагийн хооронд маш их түгжрэлтэй  байдаг бөгөөд энэ бэрхшээлүүдийг багасгах, хөдөлгөөний зөв зохицуулалтыг хийхээр ажлын хэсэг ажиллаж байна.

Бодлогын бичиг баримт боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар Засаг даргын орлогч С.Батжаргал ажиллаж байна.
Б.Оюун-Эрдэнэ 
相关新闻