ОРХОН: Малын гоц халдварт өвчний тандалт судалгаа хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-08-05 17:15:52

Баян-Өндөр, 2025 оны наймдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн Мал эмнэлгийн газраас Баян-Өндөр, Жаргалант суманд малын гоц халдварт өвчний тандалт судалгаа хийлээ. Тодруулбал, малын гоц халдварт шүлхий, бог малын мялзан, хонь, ямааны цэцэг, үхрийн арьс товруутах, гахайн африкийн мялзан зэрэг өвчний шинж тэмдэгт суурилсан идэвхгүй тандалтын аргаар илрүүлэх судалгааг малчдаас асуумжаар авсан байна. Мөн дээрх сумдын 140 малчин өрхөөр явж, ажиглалт хийжээ. Одоогоор судалгааны дүн гараагүй байна. 


Энэ онд аймгийн хэмжээнд 1072 малчин өрхөд 175.8 мян.тол мал буюу хонин толгойд шилжүүлснээр 497.7 мянган толгой мал өвөлжиж хаваржжээ. Энэ жил аймгийн хэмжээнд 84.7 мян.толгой эх мал төллөхөөс 70.3 мян.толгой мал бойжиж байна. Нийт төллөх эх малын 85.0 хувь төллөж, төл бойжилт 99.5 хувьтай байгаа юм.



相关新闻