Түймэр унтраах ажилд дэмжлэг үзүүлэх цуваа Эрдэнэтээс хөдөллөө
Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гал унтраахаар ажиллаж байгаа Онцгой байдлын газрын алба хаагчдад тусламж хүргэхээр боллоо. Өнөөдрийн байдлаар Булган аймагт хоёр, Сэлэнгэ аймагт найм, Төв аймагт зургаан түймэр гарч байна. Уг түймрийг унтраах ажилд Орхон, Дархан, Сэлэнгэ, Булган, Дорноговь, Дундговь, Нийслэлийн Онцгой байдлын аврах ангиудаас 600 орчим алба хаагч ажиллаж байна. Эдгээрийн 30 нь Орхон аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид бөгөөд тэд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраах ажиллагаанд оролцоод тав хонож байгаа аж.
2874天