Кабелийн суваг иргэдийг хохироосон эсэхийг шалгана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-11-06 18:53:40
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/  Иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах 70353511 утсанд “Агаарын суваг” кабелийн телевизийн гаралттай холбоотой гомдол цөөнгүй ирэх болсон. Үүний дагуу ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газраас тус компанийн үйл ажиллагааг шалгаж, тоног төхөөрөмжийн хүчин чадлаас хамаарч гаралт муудсан гэх дүгнэлт хийсэн байна.
“Агаарын суваг” кабелийн телевизийн зүгээс тоног төхөөрөмжөө сайжруулж байгаа гэсэн мэдээллийг холбогдох байгууллагуудад өгсөн гэнэ. Түүнээс  гадна Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас тус кабелийн телевизэд шалгалт хийжээ. Одоогоор шалгалтын дүн гараагүй байна. Хэрэв томоохон зөрчил илэрвэл тухайн телевизийг хаах хүртэл арга хэмжээ авах боломжтой гэж ЗДТГ-ын Хөрөнгө, оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Ц.Баяржаргал мэдээллээ.
Аймгийн Засаг дарга Д.Батлут ЗДТГ-ын ХОХБТХ болон Хууль эрх зүйн хэлтэст гарахгүй байгаа сувгуудын төлбөрийг иргэдээс авсан тохиолдол гарсан эсэхийг шалгах үүрэг өгч иргэдийг ямар нэгэн байдлаар хохироож болохгүйг санууллаа. 
 
Б.Оюун-Эрдэнэ
 
相关新闻