“Шунхлай” ШТС-ыг байрлуулах газрыг дахин судална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-11-11 08:16:10
oyuka_hu@yahoo.com
Орхон /МОНЦАМЭ/  Цагаанчулуут багийн нутагт байрлаж байсан “Шунхлай” ШТС-ыг замын өргөтгөл хийхтэй холбоотойгоор буулгаж “Эко хороолол”-ын урд байрлуулахаар болсон. Гэвч иргэд гэр хорооллын айл өрхтэй дэндүү ойр байна хэмээн гомдол гаргажээ. Харин үүнд Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газар болон бусад холбогдох байгууллагууд барилгын тухай нормын дагуу байрлуулахаар болсон гэж мэдэгдсэн юм. Гэхдээ энэ асуудлыг дахин судалж шийдвэрлэхээр боллоо.
Орхон аймагт шатахуун түгээх 25 станц байдаг бөгөөд газар эзэмших хугацаа нь 15 жил байдаг. “Шунхлай” шатахуун түгээх станцын газар эзэмших хугацаа нь дуусаагүй байхад нь буулгасан тул “Эко хороолол”-ын урд хэсэгт байрлуулахаар зөвшөөрөл олгосон ажээ. Барилгын тухай хуулинд, шатахуун түгээх станц нь суурьшлын бүс, иргэний зориулалттай барилгын хананаас 25 метрийн зайтай байх ёстой гэнэ. Хэрэв хийн насос ашиглаж байгаа бол энэ зайг 4\1 хүртэл  багасгаж болно гэсэн барилгын норм байдаг ажээ. Энэ хуулийн дагуу дээрх байршилд байрлуулахад буруудахгүй ч иргэдийн гомдын дагуу дахин судлахаар болжээ.
Б.Оюун-Эрдэнэ 
相关新闻