Хогийн хураамжийг 2500 төгрөг болгох санал гарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймагт нэг өрх сард дунджаар 50 кг хог гаргадаг. Үүнд 1000 төгрөг төлдөг нь Хот тохижуулах газрыг эдийн засгийн хүндрэлд оруулахад нөлөөлдөг байна. Мөн жилийн 360 хоногийн 300–д хог ачилт хийхдээ 200 гаруй өдрийг зөвхөн гэр хорооллын хогийг ачихад зарцуулдаг байна.
Ийн Хот тохижуулах газар гэр хорооллын хогийг ачихдаа ихэнх цагаа зарцуулдаг ч эдийн засгийн хувьд алдагдалтай байсаар байгаа нь хогийн хураамжийг нэмэх шаардлага гарч байна гэж Баян-Өндөр сумын Засаг даргын орлогч Б.Одгэрэл хэллээ. Хэрэв хогийн үнийг 2500 төгрөг болговол ашигтай ажиллахгүй ч ядаж алдагдал гарахгүй гэж тэрээр онцолсон юм. Мөн хогийн үнийг нэмсэнээр парк шинэчлэлт хийж хог татан төвлөрүүлэх ажиллагааны хурд нэмэгдэх аж.
Өнөөдрийн байдлаар Хот тохижуулах газар дунд оврын тав, Зил-130 маркийн 10 машинаар хогоо ачиж байна. Зил-130 машин нь 1970 онд ашиглалтад орсон, 2000 онд ашиглалтын хугацаа нь дууссан ажээ. Иймд машин техникээ шинэчлэх, иргэдийн хог хаягдлын талаарх ойлголтыг өөрчлөх хэрэгтэй хэмээн Б.Одгэрэл дарга хэллээ.

Б.Оюун-Эрдэнэ